ХҮҮХДИЙН АСАРГААНЫ ХУРАЛ

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийг хамгааллын сайдын хамтарсан 2018 оны 02 сарын 23-ны өдрийн А/69,48-р тушаалын дагуу 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тогтоож, байнгын асаргааны асуудлыг шийдэж байна.

2018 онд байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах, яаж сургах, оюун ухаан, бие бялдрыг нь хөгжүүлэх талаар 2 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 511 эцэг, эхчүүд оролцлоо. Эхний 8 сарын байдлаар 13 удаагийн хурлаар 218 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байнгын асаргааг сунгаж, 28 хүүхдийг шинээр оруулж байнгын асаргааг шийдсэн байна.

2019 оны 05 сарын 23-нд төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ХУДЗДТГ, ИХТ, ХУД-ын халамжийн хэлтэстэй хамтран хүүхдийн асаргаа халамжийн асуудлыг шийдвэрлэх үеэр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, 754 эцэг эх, асран хамгаалагч иргэдэд МСС зохион байгуулав. 2019 оны эхний 8 сарын байдлаар 14 удаагийн хурлаар 298 хүүхдийн асаргааны асуудлыг шийдэж 19 хүүхдийн асаргаа шинээр тогтоогоод байна.