СҮРЬЕЭ БОЛОН БЗДХ-ИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ, САЛБАРЫН ДУНДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ АЯНД ТЭРГҮҮЛЛЭЭ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Засаг даргын 339 дүгээр захирамжийн дагуу “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аяныг зургаан сарын хугацаатай, НЗД-ын 877 дугаар захирамжийн дагуу “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, тусламж, үйлчилгээнд ээлтэй орчин бүрдүүлье” аяныг гурван сарын хугацаатай тус, тус зохион байгуулсан билээ.

Энэхүү хоёр аянд бусдыгаа манлайлан оролцож, тэргүүн байр эзэлсэн дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төв, хороо, ӨЭМТ-ийг шалгаруулж, шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.

“Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, тусламж, үйлчилгээнд ээлтэй орчин бүрдүүлье” аяны хүрээнд тэргүүн байр эзэлсэн байгууллагууд:

Дүүргийн тэргүүний Эрүүл мэндийн төв:

  • Тэргүүн байр: Баянгол дүүргийн ЭМТ-ийн БЗДХ, ХДХВ/ДОХ-ын кабинет
  • Хоёрдугаар байр: Хан-Уул дүүргийн ЭМТ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын кабинет
  • Гуравдугаар байр: Налайх дүүргийн ЭМТ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын кабинет

IMG_6781