Хан-Уул дүүргийн засаг дарга, Хан-Уул эрүүл мэндийн төвийн даргатай байгуулсан гурван талт гэрээгээр 2018 онд “А” буюу бүрэн хангалттай үнэлгээ авсан Тэрмэстий, Манал-үйлс, Уясах, Аяут, Амгалан, Мэндсаруул, Энхбуянт-манал өрхийн эрүүл мэндүүд тус бүр 1.5 сая төгрөгөөр шагнуулж батламжаа гардан авлаа. Мөн 2019 онд дүүргийн засаг даргын тамгын газраас бүх өрхийн эрүүл мэндийн төвийн тогтмол зардал болох ус, дулаан, цахилгааны төлбөрийг бүрэн даахаар болсоныг дүүргийн засаг дарга мэдэгдлээ.