Эрүүл мэндийн төвийн удирдлагын баг эмнэлгийн ажилчдын нийгэм ахуйд бодитой дэмжлэг үзүүлж үндсэн цалинг 22%~44% нэмэгдүүлж мэргэшсэн эмчийн үндсэн цалин 1852000, сувилагчийн үндсэн цалин 1600800, жолоочийн үндсэн цалин 1450000 төгрөг болгов. Мөн хүний ажил хөдөлмөрийн суурь баталгаа бодит үнэлгээ болох ҮНДСЭН цалинг нэмэгдүүлэхийн ач холбогдлын талаар болон Худалдаа хөгжлийн банктай хамтарч ажилчдын санхүүгийн асуудал, цалингийн Цааш…
Мэдээ мэдээлэл
ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ…
Хан Уул эрүүл мэндийн төвийн удирдлагын баг Олон Улсын сувилагчийн өдрийг угтан хийх ажлын төлөвлөгөөний явцыг нийт сувилагч нартаа танилцуулж, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/189 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах талаар болон цалин хөлсний нэмэгдэл, ҮНДСЭН цалин нэмэхийн ач холбогдол талаар мэдээлэл хийв.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ГЕМОДИАЛИЗИЙН ТАСГИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ…
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Т.Энхзаяа Эрүүл мэндийн төвийн гемодиализийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид дэмжиж өргөжүүлж хамтарч ажиллахаар боллоо.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА…
Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаагийн урилгаар Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл, захирлууд зочиллоо. Банкны талаас эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн санхүүгийн асуудалд зөвлөх үйлчилгээ өгөх болон даатгал, ипотек, цалингийн зээлийн хүсэлт зэрэг асуудлуудаар дэмжиж түргэн шуурхай хөнгөлөлт дэмжлэгтэйгээр хамтарч ажиллахаар зөвшилцлөө.
ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ…
Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаад Сувилахуйн албаны дарга Б.Халиунгэрэл Олон Улсын Сувилагчийн өдрийг угтан хийх ажлын төлөвлөгөөний явцыг танилцуулж, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/189 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах талаар мэдээлэл өгч ярилцлаа. Мөн Эх баригчдын өдрийг угтан “Эх баригч хүмүүнлэгийн элч” уриан дор явагдах улсын зөвлөгөөнд оролцогчдыг сонголоо.