Цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудлыг илрүүлж, оношилж, эмчилж шийдэх нь цэрэг татлагад эерэг нөлөөтэй байдаг ба мөн цэрэг эрсийн хамрагдах хүрээ тоонд ч өндөр ач холбогдолтой юм. Тиймээс жил бүрийн хугацаат цэрэг татлагын үйл ажиллагаанд оролцож буй эмчийн мэдлэг чадвар, баг бүрэлдэхүүнд эрүүл мэндийн төв онцгой анхаарч ирсэн. Энэ удаагийн цэрэг татлагын товчоонд оролцож Цааш…
Мэдээ мэдээлэл
ЦЭРЭГ ТАТЛАГА ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 34 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ДЭЭР ЭХЭЛЛЭЭ…
Нийслэлийн хэмжээнд 2024 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага 05 дугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын товчоо дүүргийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр байрлан ажиллаж байна. Зарлан дуудах мэдэгдэл хүлээн авсан Хан-Уул дүүргийн цэргийн насны залуучууд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албандаа идэвхтэй хамрагдана Цааш…
АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛЭХ ШААРДЛАГА БАЙГААГ ОНЦОЛЛОО…
Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хан-Уул нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв хамтран 0-5 насны хүүхдийн эндэгдлийн хурлыг хийлээ. Хурлаар хүүхдийн эндэгдэл гарах болсон шалтгаан, үр дагаврыг хэлэлцэж, цаашид хийх сайжруулах ажлуудаа тодорхойлон санал солилцов. Уг хурлаар шатанд ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
СУВИЛАГЧИЙН ӨДРИЙГ УГТСАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА…
Сувилахуйн албаны дарга Б.Халиунгэрэл Тайвань Улсаас судалсан туршлагаа хэрэгжүүлэн иргэдийн биеийн жин үзэж биеийн жингийн индекс тодорхойлж, илүүдэл жин, таргалалтын зэргийг тогтоон, эрүүл зөв хооллолтын зөвлөгөөг 108 иргэнд өгсөн байна. Мөн өдөрлөгийн үеэр Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа Олон улсын сувилагч нарын өдрийг угтан зохион байгуулж буй өдөрлөгийн талаар мөн цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга Цааш…
АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ “ДУУДЛАГА ”АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА…
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дунд анхан шатны тусламж, үйлчилгээний яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, ур чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн мэргэжилтний нэр хүндийг өргөх, тэдний ажлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой арга хэмжээ юм. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн “Дуудлага” арга хэмжээний удирдамжийн дагуу мөн “ЭРҮҮЛ ДҮҮРЭГ” дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн эрүүл мэндийн байгууллагын Цааш…