ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ ХОЁР ВАКЦИН БАЙДАГ…

Хорт хавдраас сэргийлэх хоёр л вакцин байдаг. Нэг нь элэгний хавдрын шалтгаан болох В гепатитын эсрэг вакцин, нөгөө нь умайн хүзүүний хавдраас гадна хошного, шодой, ам залгиур, бэлэг эрхтний хавдрын шалтгаан болох Хүний Папиллома Вирусийн эсрэг вакцин. Дэлхийн 145 орон энэ вакциныг хийж охид, хөвгүүдээ 6 төрлийн хавдраас сэргийлж байна.

БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан 2024.11.22 -ны өдөр эм зүйн алба, халдварын сэргийлэлт хяналтын алба, сувилахуйн алба хамтран амбулаториор үйлчлүүлэгчдийн дунд өдөрлөг зохион байгуулж антибиотикийн тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч гарын авлага материал тарааж ажилласан.

БИОХИМИЙН ШИНЖИЛГЭЭНД БЭЛДЭХ

🩸Биохимийн шинжилгээнд бэлдэх☝🏽 ❕Биохимийн шинжилгээг өглөө өлөн, тайван үед өгөх хэрэгтэй. (ус ууж болно) ❕Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр архи тамхи хэрэглээгүй, шарсан хуурсан хоол идээгүй, өөх тос хэрэглээгүй, сахартай хүнс хэрэглээгүй байх хэрэгтэй. ❕Сахар, өөх тос, нойр булчирхайн шинжилгээнд 12 цаг зайлшгүй өлөн байх шаардлагатай. ❕Эм тариа, антибиотик хэрэглээгүй байх / 3 хоногийн өмнөөс/ ❗️Бусад Цааш…

ӨТГӨНД ДАЛД ЦУС ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ ӨГӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛС

Шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнө: • Амьтны гаралтай хоол хүнс, мах, загас хэрэглэхгүй хоолны дэглэм барих шаардлагатай • Хүнсний будагч бодис ялгаруулдаг хоол хүнс хэрэглэхгүй байх (хүрэн манжин, шар лууван, лимон, апилсин гэх мэт) • Ногоон өнгийн хүнсний ногоог хэрэглэхгүй байх /цэцэгт байцаа, өргөст хэмх, ногоон алим, бууцай, шанцай/ • Гэдэс, дотор эмчилгээ, оношилгоо хийлгээгүй Цааш…