Сувилахуйн алба

Сувилахуйн алба нь 76 сувилагч эмнэлгийн мэргэжилтэнтэй. Сувилахуйн магистр-1, бакалавр-27, дипломын 48, сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй-7, ахлах зэрэгтэй 12 сувилагч эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. 2018 оноос бид “Онолын мэдлэг болон ур чадварыг хослуулан, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай, мэргэшсэн баг болох” зорилт тавин Олон улсын сувилахуйн менежментийн загварыг ашиглан бүрэлдэхүүнээ 7 баг болгон хувааж хариуцах ажил үүргийг тодорхой болгон шинэчилсэн загвараар ажиллаж эхэллээ.

Сувилахуйн мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг ажлын байран дээр нэмэгдүүлэх зорилгоор “Сувилахуйн ур чадварын кабинет”, албаны дэргэдэх 12 төрлийн 510 ном бүхий номын санг дотоод нөөц бололцоонд тулгуурлан бий болгож тасралтгүй сургалтыг хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулж байна.

Гадаад харилцааг бий болгох, мэргэжил нэгт нөхдөөсөө суралцах чиглэлээр ажлууд зохион байгуулагдаж байна. Канадын сувилахуйн докторант Анне-г хэвтэн эмчлүүлэх тасагт ажиллуулж сувилагч нарыг суралцуулах ажлыг эхлүүллээ. Өдөр бүр ажлын байран дээр англи хэлний үнэ төлбөргүй сургалтыг Сингапур оюутнаар  явуулж сувилахуйн мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сувилахуйн стандартын нэгдсэн жагсаалт гарган 73 шалгуур хуудас боловсруулан тусламж үйлчилгээнд нэвтрүүллээ.

Сувилахуйн мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах үүднээс тарилга эмчилгээ хийхэд тэргэнцэрийг бэлдэх журам, сувилгааны түүх хөтлөх талаар даргын тушаал боловсруулж 2 тушаал гарган мөрдлөгө болгон ажиллж байна.