40-65 насны бүх иргэдийг В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж байна
Элэг бүтэн монгол
Хан-Уул дүүрэгт “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн нээлт боллоо.
Хан уул дүүргийн хэмжээнд нийт 40-65 насны 37779 иргэнийг илрүүлэг, шинжилгээнд хамруулахаас Эрүүл мэндийн сайдын А/200 тоот тушаалын дагуу 17830 иргэнийг 2017 оны 09 сарын 25-ны дотор элэгний шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. 06 сарын 23-ны байдлаар 2224 иргэн асуумж бөглөснөөс 2044 иргэн эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаад байна. Яармаг дахь сансар худалдааны төвийн өмнөх талбайд "Элэг Цааш…
Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд МИАТ ххк -ны ажилчин албан хаагчдыг В,С вирус илрүүлэх шинжилгээнд хамрууллаа.
Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд УКТЭмнэлэг хамтран МИАТ ххк -ны 40-65 ажилчин албан хаагчдыг В,С вирус илрүүлэх шинжилгээнд хамрууллаа.
Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд
Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд Сорьц хадгалах өрөө болон B,C вирус илрүүлэх өрөөг шинээр гарган тохижуулалтыг хийлээ. Иргэдэд тараах материал, зөвлөмж, гарын авлага, сурталчилгааны материалыг ӨЭМТөвүүдэд хангалт хийлээ. Дүүргийн хэмжээнд 40-65 насны 37779 иргэнд урилга тарааж илрүүлэг шинжилгээнд идэвхитэй хамрагдахыг уриалж 2017 оны 6 сарын 16-ны байдлаар 502 иргэн илрүүлэг шинжилгээнд хамрагдлаа.
Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3 талт гэрээ байгууллаа.
Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөтөлбөрийн үйл ажиллагаатай холбоотой Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, Хан-уул эрүүл мэндийн төвийн дарга, ӨЭМТөвүүдийн дарга нар гурвалсан гэрээ байгууллаа.