Хан-Уул Эрүүл мэндийн төвийн гэмтлийн кабинет 7хорооны "Хашчагнуур" ӨЭМТөвтэй хамтран осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх 14 хоногийн аяны хүрээнд түлэгдэлт, эцэг эхийн оролцоо хариуцлага болон хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар иргэдэд сургалт сурталчилгаа хийж гарын авлага, зурагт хуудас тараав. Мөн байгууллагын ажилчидтай хамтран эмнэлгийн ойр орчны талбайг цэвэрлэлээ.
Мэдээ мэдээлэл
Архидан согтуурах болон метилийн спиртэнд хордохоос сэргийлье !!!
Архины хордлого аминд халтай учир шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Түргэн тусламж 103 дуудах буюу хамгийн ойр байрлах эмнэлэгт хандана уу !!!
Эрүүл мэндийн төвийн шүдний кабинет сүүлийн үеийн шүдний юнит машинтай боллоо
Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн шүдний кабинет сүүлийн үеийн шүдний юнит машинтай боллоо. Хүн амын шүдний өвчлөлийг бууруулах, хүн амыг эрүүлжүүлэх үйлсэд нь амжилт хүсье.
