Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 014-р ангийн 32 ажилтан, албан хаагчдад шинэ коронавирусийн халдварын шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлт, одоогийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээ мэдээлэл болон эрсдэлийн үед хэрхэн харилцаа холбоотой ажиллах тухай зөвлөгөө өгч, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мэдээ мэдээлэл
ШИНЭ КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТАЛААР
Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд 16-н хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй онлайн хурал хийлээ. Үүнд: 1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед шаардлагатай хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангах 2. Эмнэлэгт хэсэгчлэн хөл хорио тогтоох, өвчтөний сахиур, Цааш…
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЭРҮҮЛ ИРГЭН АЯН – 2020 НЭЭЛТ БОЛЛОО
Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, МУ-ын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг биелүүлж иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг шуурхай чанартай, хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд “ЭРҮҮЛ ИРГЭН АЯН” хэрэгжиж байгаа билээ. Нийслэлийн ЗДТГ, НЭМГ-аас санаачлан хэрэгжүүлж буй эрүүл иргэн аян 3 дахь жилдээ зохион байгуулагдаж Нийслэл Цааш…
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН 2019 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Эмгэг судлалын тайлангийн хурал нь Хан-Уул дүүргийн 2019 оны хүн амын нас баралтын шалтгаан, түүнд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн талаар мэргэжлийн байгууллагуудын дүн шинжилгээг нэгтгэн, санал солилцож, цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох хурал юм. Дараах сэдвүүдээр мэдээлэл хийгдлээ: Хан-Уул дүүргийн хүн амын 2019 оны гэрийн нас баралтанд хийсэн Цааш…
СУВИЛАХУЙН АЛБА НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ АЛБА БОЛЛОО…
Хан-Уул эрүүл мэндийн төвийн Сувилахуйн алба 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээгээрээ Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас “Дүүргийн эрүүл мэндийн төвийн номинаци”-аар II байр эзэллээ. Иргэдийн хорт зуршлыг бууруулах, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, амьдралын зөв дадал хэвшүүлэхэд сувилагч нарын оролцоо нэмэгдүүлэх, эх хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх зорилгоор “ЭХ, ХҮҮХЭД, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН Цааш…
