КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР НЭМЭГДЭЭГҮЙ БАЙНА

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн Коронавирусийн халдвартай иргэдийн биеийн байдал сайжирч байна. Коронавируст халдвараар оношлогдон эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд 2 хүний биеийн байдал хүнд байсан ч сайжирч эхэлсэн аж. Мөн коронавирусийн анхны тохиолдол болж МУ-д бүртгэгдсэн Франц иргэний уушгийг компьютерээр нарийн шинжилсэн ХӨСҮТ-ийн эмч түүнд хандан: “Таны уушгинд гарсан өөрчлөлтүүд эргэн Цааш…

ГАЦУУРТ ХҮНС ХХК ХҮНСНИЙ НОГОО ХАНДИВЛАЛАА

Хан-Уул эрүүл мэндийн төвийн ажилчидад Ганцуурт хүнс ХХК нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн эх орны газар шороонд ургуулсан хүнсний ногооны дээжээсээ хандив болгон өгсөнд тус эрүүл мэндийн төвийн хамт олны зүгээс талархал дэвшүүлж байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД

Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/135 тоот тушаалаар батлагдсан Коронавируст халдвар (COVID-19)-ын тандалт, сэргийлэлтийн түр зааврыг дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд: Хөтөч ажилтан ажиллуулж халдварын шинж тэмдэг бүхий үйлчлүүлэгчийг үзлэгийн өрөө рүү чиглүүлж бусад үйлчлүүлэгчтэй хавьтал болохоос сэргийлэх; Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүх, гарын эрүүл ахуй сахих, зөв ханиаж найтаах санамж, анхааруулгыг өгөх; Амбулатори, Цааш…

ОРОН ГЭРГҮЙ ИРГЭДИЙГ ТУСГААРЛАНА

Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд халдвар тарааж болзошгүй орон гэргүй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан тодорхой хугацааны турш нийслэлийн тусгай төвүүдэд байршуулахаар болсон. Иймээс дотор, мэдрэл, сүрьеэ, мэс засал, БЗДХ-ийн үзлэг шинжилгээ, элэгний В, С вирус, цусны ерөнхий шинжилгээ, ЭХО, рентген гэрэлд харах зэрэг урьдчилан сэргийлэх үзлэгийг хийлээ.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЛГЭЛЭЭ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул эрүүл мэндийн төвийн амбулаториуд болон хэвтэн эмчлүүлэх тасагт халдваргүйжүүлэлтийг Ариутгал халдваргүйтгэлийн “Түвшинбилэг төгөлдөр” ХХК-аар хийлгэлээ. 2020 оны 02 дугаар сарын 28, 03 дугаар сарын 9-ний өдрүүдэд 3300м2 талбайд 0,02%-ийн хлорсепт-17 бодисоор халдваргүйжүүлэлтийг ариутгагч нараар хийлгэж, халдваргүйжүүлэлт хийх үйл ажиллагаанд тархвар судлаач эмч нар хяналт тавьж ажиллаа.