ИРГЭД АРИУН ЦЭВЭР САХИЖ БАЙГАА НЬ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЭРСДЛИЙГ БУУРУУЛЖ БАЙНА

Халдварт өвчний тархвар судлаач эмч нар нийгэмд үргэлж гэрлэн дохио шиг чухал үүрэгтэй ажилдаг. Учир нь, аливаа эрсдэлийг тэд улирлаар тооцдог, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг аль хэдийнэ аваад эхэлсэн байдаг. Тиймээс энэ удаа нийгмийн эрүүл мэндийн асуудал болон “COVID-19” тойрсон сэдвээр ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн тархвар судлаач эмч С.Өлзийжаргалтай ярилцлаа. -Энэ жил нийслэлд Цааш…

ГАДНА ТАЛБАЙД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ, АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙЛЭЭ

Хан-Уул эрүүл мэндийн төв Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гадна орчны цэвэрлэгээ хийж, ариутгал зам талбайд халдваргүйжүүлэх уусмалаар ариутгал хийсэн.

ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЯАРМАГ САЛБАР АМБУЛАТОРИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

Хан-Уул дүүргийн Яармагийн дэнжид орших амбулатори нь анх эрүүлийг хамгаалахын системд өрхийн эмчийн үйлчилгээ бий болсноор Эрүүл мэндийн 13-р төв нэртэйгээр 1998 онд байгуулагдсан. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2001 оны 88-р тушаалын дагуу дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори болж нисэх, яармагийн чиглэлийн найман хорооны 83000 гаруй хүн амд үндсэн болон нарийн мэргэжлийн эмчийн Цааш…

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД СУУРИН ДИЖИТАЛ РЕНТГЕН АППАРАТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Коронавируст “Ковид-19” халдварын үед бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай суурин дижитал рентген аппаратуудыг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө. Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөр тус бүр нь 256.3 сая төгрөгийн өртөг бүхий нийт 1 тэрбум 794.5 сая төгрөгийн үнэтэй дижитал рентген аппаратыг Улсын Цааш…

“КОВИД-19” ХАЛДВАРТАЙ НЬ БАТЛАГДСАН ИРГЭДЭЭС 13 НЬ БҮРЭН ЭМЧЛЭГДЖЭЭ

Манай улсад өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 42 болжээ. Эдгээрээс 13 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө ХӨСҮТ-д 29 хүний эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, ажиглалт, судалгаа үргэлжилж байна. Мөн гадаад улс, орнуудад “Ковид-19” халдвар авсан Монголын 20 иргэн бүртгэгдсэнээс 15 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.