ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС ШАГНАЛ ГАРДУУЛЛАА…

Хан-Уул эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар Өлзийт нэг айдсын даваа авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд 24 цагаар эрүүл мэндийн хяналт хийн ажиллаж байгаа юм. Уг товчоонд 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үүрэг гүйцэтгэж буй эмч, сувилагч нарт Монголын Залуучуудын холбооноос шагнал гардууллаа.

ЦАХИМ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭР КОВИД-19 ШИНЖИЛГЭЭНИЙ БҮРТГЭЛИЙГ ҮҮСГЭНЭ…

Коронавируст халдварын илрүүлэг шинжилгээг цахим иргэний үнэмлэхээр бүтгэж эхэллээ. Иргэн ТА цахим иргэний үнэмлэхээ уншуулж ковид-19 шинжилгээнд хамрагдахыг анхаарна уу!!!

МАЛ ТООЛЛОГЫН КОМИССИЙН АЖИЛЧДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

Хан-Уул дүүргийн тооллогын комиссоос “Мал, тэжээвэр амьтдын 2020 оны тооллогын цахим сургалт”-ыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хороодын тооллогын комиссын гишүүдэд зохион байгуулж байна. Сургалтанд Хан-Уул дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн халдвар судлаач ахлах эмч С.Өлзийжаргал Онцгой байдлын хэлтэс, Статистикийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд холбогдох зөвлөмж, чиглэлийн дагуу мэдээлэл, мэргэжил аргазүйн заавар зөвлөгөөг өглөө.

ЦАГ ТОВЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭГДЛЭЭ

Эрүүл мэндийн яам Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвийг 2020 оны 9 дугаар сарын 08-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн тул 1800-0119 дугаарт 07:00-20:00 цагийн хооронд холбогдон эмчид үзүүлэх цагаа захиалж болно. Уг 18000119 тоот дугаараас Улсын эмнэлгүүдийн эмчийн үзлэгийн цагийг тараах бөгөөд ЭХО, РЕНТГЕН цагууд нь нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу үзүүлэх учир тус төвөөс тараах боломжгүй Цааш…