Хан-Уул Эрүүл төвийн эмч эмнэлгийн мэргэжилтний хөдөлмөрийн эрх зүй, гэрээ хэлцэл, шүүхийн маргаан, хуулийн байгууллагатай холбогдох асуудлаар хууль зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.
Мэдээ мэдээлэл
ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСТ ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА…
Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа, тархвар судлаач Ө.Ариунжаргал, тархвар судлаач А.Түвшинтогтох нар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, гэмтэл түлэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх анхан шатны арга хэмжээ, хачигт энцефалит өвчин, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалтын ач холбогдол, шар усны үерийн дараах авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвүүдээр танхимын сургалт зохион байгууллаа.
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА…
Этүгэн их сургуулийн ректор, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, Анагаах ухааны доктор (Ph.D), профессор Б.Батсэрээдэнэ Хан-Уул эрүүл мэндийн төвд зочилж хамтран ажиллахаар боллоо. Уг хамтын ажиллагааны хүрээнд төгсөлтийн өмнөх болон дараах сургалт, хөтөч ажилтан болон эрэмбэлэн ангилах үйл ажиллагааг зохицуулах замаар оюутан дадлагажуулж нарийн мэргэжлийн эмч, багш нараар сургалт зохион байгуулах сургалтын бааз эмнэлэг Цааш…
ТАЙВАНЬ УЛСЫН СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ, ЭМНЭЛГЭЭР ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ…
Хан-Уул эрүүл мэндийн төвийн сувилахын албаны дарга Б.Халиунгэрэл болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ахлах сувилагч нар Тайвань Улсын Чан Гунг их сургуулийн сувилахуйн тэнхим, Фу Жин Католик Их сургуулийн (Fu Jen Catholic University Hospital) эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан туршлага судлаад ирлээ. Чан Гүн Сувилахуйн сургууль нь докторын хөтөлбөртэй, хичээлүүд нь англи хэл дээр явагддаг тул Цааш…
ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДТЭЙ ГҮЙЦЭТГЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА…
Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/122 дүгээр тушаалын дагуу Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан, Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа нар өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нартай гурвалсан гэрээ байгууллаа. Уг гэрээ нь төрөөс хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гэрээ байгуулж харьяалах нутаг Цааш…