БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН САН МЭДИКАЛ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА…

Хан-Уул эрүүл мэндийн төв Бүгд Найрамдах Солонгос Улсын Сан мэдикал эмнэлгийн Олон улсын эмчилгээний багийн менежер Kim Se Young, Олон улсын эмчилгээний төвийн орчуулагч менежер Л.Оюун-Эрдэнэ, Монгол дахь төлөөлөгч Ц.Баяраа болон Менежмент ба ур чадварын хүрээлэн ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар дээшлүүлэх туршлага солилцох хөтөлбөр Цааш…

ХЯТАДЫН БОЛОН БАРУУНЫ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ЮҮХОГИЙН БЭЭЖИНГИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА…

Эрүүл мэндийн төвийн удирдлагын баг Хятадын болон барууны уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг Юүхогийн Бээжин дэх эмнэлгийн үйл ажиллагааны удирдлагын хэлтсийн менежер ноён ShuiLong Pan-г хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар дээшлүүлэх, туршлага солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ-2024 АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА…

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил уриатай өдөрлөг зохион байгуулж буй арга хэмжээнд архи, тамхи Цааш…

Б.Сонинхүү эмч

“Эрүүл аж төрөхүй ТББ” ийн тэргүүн, 1984 оны Анагаахын улаан дипломтой төгсөгч Б.Сонинхүү эмч Эрүүл мэндийн төвд зочилж, нийгмийн эрүүл мэнд, чанар аюулгүй байдлын тусламж үйлчилгээний тал дээр дэмжиж хамтран ажиллахаар боллоо.