“АРХИ ТАМХИНЫ ХОР УРШИГ” сэдвээр сургалт хийлээ.

2017оны 02-р сарын 16-нд ХУД-ийн 7-р хороонд байрлах 131-р цэцэрлэгийн ажилчидад “АРХИ ТАМХИНЫ ХОР УРШИГ” сэдвээр сургалт хийлээ. Тус сургалтанд  нийт 25 багш ажилчид хамрагдсан байна.  

Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэсийн түр саатуулах байранд иргэдэд мэдээлэл хийлээ.

2017-02-16 ны өдөр ХУД-ийн цагдаагийн 1-р хэсэгт байрлах түр саатуулах байранд хоносон 7 иргэнд  “Согтууруулах ундаа болон метилийн спиртийн хор уршиг” сэдэвт гарын авлага тарааж, эрүүл мэндийн зөвлөгөө өглөө. 

ӨЭМТ-ийн эмч нарт умайн хүзүүнээс эсийн шинжилгээ авах талаар ажлын байрны сургалт явууллаа.

Эмэгтэйчүүдийн эмч Х.Сансартай хамтран ӨЭМТ-ийн эмч нарт умайн хүзүүнээс эсийн шинжилгээ авах талаар ажлын байрны сургалтыг явуулсан. Нийт 9 ӨЭМТ-с эмч нар хамрагдаж мэдлэгээ бататгасан.    

Олон улсын Эпилепсийн өдөр болж байна.

Нийгмийн – Эрүүл мэнд хариуцлага, хамтын ажиллагааны жилийн хүрээнд: 2017 оны 02 сарын 09-ны өдөр Олон улсын Эпилепсийн өдрөөр "Эмчилгээ тусламжийг сайжруулъя" уриан дор Манал-Үйлс ӨЭМТ-ийн эмч С.Нямсүрэн, НЭМА Р.Эрдэнэцэцэг, ХУЭМТ-ийн мэдрэлийн эмч Чулуун, салбар амбулторийн мэдрэлийн эмч Мөнхдэлгэр, сувилагч Сарангэрэл, Гедеон Рихтер эмийн компани нар хамтран өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 60 гаруй хүн Цааш…

Цэргийн насны залуучудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх болзолт уралдааныг угтсан зөвлөгөөн болж өндөрлөлөө.

Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, цэргийн алба хаах боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулах болзолт уралдааны зөвлөгөөнийг Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб болон дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулах ажлын хүрээнд зөвлөгөөнийг 2017-02-10 ны өдөр ХУД-ийн  хурлын зааланд зохион байгууллаа.             Зөвлөгөөнд ХУДЗДТын Цэргийн штабын ажилтнууд, Эрүүл мэнд Цааш…