Төрийн албан хаагчдын үзлэг явагдаж байна.

Нийслэлийн засаг даргын тамгийн газар, хэрэгжүүлэгч агентлагын төрийн албан хаагчдын ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 2017 оны 02 сарын 13-аас 24-ны хооронд зохион байгуулж байна. Хан-уул эрүүл мэндийн төвөөс 7 сувилагч, зүрх судасны эмч дайчлагдан ажиллаж 2 сарын 21-ны байдлаар 800 гаруй төрийн албан хаагчдыг жин өндөр, артерын даралт хэмжих биеийн жингийн индексийг тодорхойлж Цааш…

“АРХИНД ДОНТОХ ЭМГЭГ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХУЭМТӨВИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД НАРКОЛОГИЙН КАБИНЕТ, НАРКОЛОГИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН “АРХИНД ДОНТОХ ЭМГЭГ”-ЭЭР ӨЭМТӨВҮҮД БОЛОН ЦАГДААГИЙН 1-Р ХЭЛТЭСИЙН ЭМЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.  

Чанарын фокус ярилцлага зохион байгууллаа.

“Шүдний кабинетад баримтлах халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээ” сэдвээр Чанарын алба, Халдварын сэргийлэлт, хяналтын багийн гишүүд, төв болон яармаг салбарын шүдний 6 кабинетийн 10 эмч, сувилагч нар хамтран тулгамдсан асуудлаа тодорхойлж, сайжруулах арга хэмжээг хэлэлцлээ. Фокус ярилцлагын үеэр эмч мэргэжилтнүүд “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа”-ны стандартын төсөлтэй танилцаж, уг стандартын төсөлд тусгах саналаа нэгтгэлээ.

“Нийгмийн эрүүл мэнд-хариуцлага хамтын ажиллагааны жил” , “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх” болзолт уралдааны хүрээнд уулзалт, сургалт, урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа.

“Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх” зорилгоор зохион байгуулсан сургалт , урьдчилан сэргийлэх үзлэгийг 2017оны 2 сарын 16 өдөр 900-1500  цагийн хооронд ХУЭМТ-ийн яармаг салбар, Манал-үйлс ӨЭМТөв хамтран  зохион байгуулллаа. Нээлтэнд ХУД-ийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Шижиртуяа , ХУЭМТөвийн нийгмийн эрүүл мэндийн орлогч Баярцэцэг, статистикч эмч З.Туяа, болон Яармаг салбарын нарийн мэргэжлийн эмч нар, Цааш…