2017 оны 04 сарын 13 нд Тэрмэстий ӨЭМТөв, ХУЭМТ-тэй хамтран ахмадын урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа. Үзлэгт нийт 95 ахмад хамрагдлаа. ХУЭМТ-н Мэдрэл,Чих хамар хоолой Дотор, Ахмад, Нүд, Эхоны эмч нар үзлэг хийлээ. Ахмадын эмч Долгормаа хэвтрийн 4 ахмадад гэрээр үзлэг хийж зөвлөгөө өгсөн.ӨЭМТөвөөс 38 ахмадад зүрхний цахилгаан бичлэг хийлээ.
Мэдээ мэдээлэл
“Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” сэдэвт сувилагчийн нэг өдөр боллоо.
Олон улсын сувилагч нарын баярын өдрийг угтаж "Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя" сэдэвт сувилагчийн нэг өдөр 04-13 нд төв салбар тасгийн сувилахуйн баг зохион явууллаа.
“Стресс менежмент” сэдвээр сургалт хийлээ.
Сэтгэц наркологийн кабинет нь Онцгой байдлын 30-н албан хаагчдад “Стресс менежмент” сэдвээр сургалт хийлээ.
“Архи тамхины хор уршиг” сэдвээр сургалт хийлээ
Сэтгэц наркологийн кабинет нь Энхтитэм өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын хүсэлтээр “Архи тамхины хор уршиг” сэдвээр сургалт хийлээ. Тус өрхийн эрүүл мэндийн төвд хянагддаг сэтгэцийн эмгэгтэй өвчтөний хяналтын картны дүгнэлт хийж мэргэжил арга зүйн зөвөлгөө өглөө.
“Тамхины хор уршиг” сэдэвт сургалт зохион байгууллаа.
ХУЭМТ-ийн сэтгэцийн эрүүл мэнд наркологийн кабинетаас ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтран 2017-04-03 ны өдрийн 10 цагт цагдаагийн 1-р хэлтэсийн хурлын танхимд “Тахины хор хөнөөл” сэдэвт сургалт зохион явууллаа. Сургалтын наркологийн эмч Пүрэвсүрэн сувилагч Оюун-Эрдэнэ нар хийлээ. Сургалтанд цагдаагийн 75 алба хаагч оролцлоо.