Цагдаагийн 1-р хэсгийн алба хаагч нар хамтран “ТЭНЭМЭЛ” аяныг амжилттай зохион явууллаа.

Хан-Уул эрүүл мэндийн төвийн Сэтгэц Наркологийн кабинет болон Цагдаагийн 1-р хэсгийн алба хаагч нар хамтран “ТЭНЭМЭЛ” аяныг амжилттай зохион явууллаа. Хан-уул дүүргийн ойролцоо оршин суудаг гэр оронгүй, тэнэмэл гэгдэх иргэдийг цуглуулж Цагдаагийн 1-р хэсгийн Хурандаа С.Хүрэлбаатар цаг үеийн байдалтай холбогдуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа хийлээ. Мөн ХУД-ийн гэр бүл хүчирхийллийн эсрэг, хүүхэд хөгжлийн төвийн Цааш…

“Надад илүү байна, танд хэрэгтэй юу” сэдэвт өдөрлөг зохион явууллаа.

Эрүүл мэндийн төвийн ажилбартай кабинетууд дотоод нөөц бололцоогоо ашиглан тасаг, кабинетад ашиглагддаггүй илүүдэл багажийг шаардлагатай ажилбартай кабинетад хувиарлах, харилцан бие биендээ солилцлоо.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, тогтмол мэдээлэл олгох ажил хийгдэж байгаа …

Нийгмийн эрүүл мэндийн алба, сургалт арга зүйн кабинетаас жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, тогтмол мэдээлэл олгох үүднээс ХУД-ийн 1-ээс 16 хорооны жирэмсэн эмэгтэйчүүдэд "Хөхний сүүний найрлага, хөхөөр хооллохын ач холбогдол", Төрөлтөнд бэлтгэх, төрөлтийн үед өвдөлт бууруулах аргууд"-ын талаар зөвлөгөө өглөө. Тус сургалтын үеэр жирэмсэн эхчүүд ургийн хөдөлгөөнийг хянах, жирэмсний эрт болон хожуу үеийн хордлогын талаар нэмэлт асуулт Цааш…

Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдрийг “Эмэгтэйчүүд ба чихрийн шижин” сэдвийн доор зохион байгууллаа …

Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдрийг "Эмэгтэйчүүд ба чихрийн шижин" сэдвийн доор зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд дээрх ажлууд хийгдлээ. Шинээр оношлогдсон 30 гаруй өвчтөнд сургалт хийж хооллолт, дасгал хөдөлгөөн , эмийн эмчилгээний талаар мэдээлэл хийлээ. Чихрийн шижин өвчний хяналтад байдаг идэвхтэй үйлчлүүлэгч нарыг цуглуулж сайн дурын клуб байгууллаа. Клубийн гишүүд цаашид чихрийн шижин өвчнийг хүндрэлээс сэргийлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаануудад хамтран ажиллахаар Цааш…