ҮЙЛДВЭРЧНИЙ ХОРООНЫ ТЭРГҮҮЛЭГЧ НАРТАЙ УУЛЗЛАА…

Хан-Уул эрүүл мэндийн төвийн санхүүгийн хямралаас үүдэлтэй захиргаа, ажилчдын хооронд үүссэн асуудлуудаар үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзлаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас авах үлдэгдлээр ажилчдын эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг бүрэн төлөх, үйлдвэрчний эвлэлийн төлбөрийг бүрэн барагдуулахаар шийдвэрлэлээ.

БНХАУ-ЫН BIOPERFECTUS КОМПАНИЙ МЕНЕЖЕРҮҮД ЗОЧИЛЛОО…

Бүгд Найрамдах Хятад Ард Улсдаа халдварт өвчин, эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг оношлох чиглэлээр мэргэшсэн молекул биологийн оношилгооны салбарын тэргүүн эгнээнд зогсож буй BioPerfectus компани бүтээгдэхүүн хариуцсан менежер Sigrid, борлуулалт хариуцсан менежер Vivian нар эрүүл мэндийн төвд зочилж биохими лаборатори, бактерлоги лаборатори, молекул биологийн лабораторийн нөхцөл байдалтай танилцлаа.

ЭКО ЭМЧИЛГЭЭНИЙ САЛБАР НЭЭНЭ…

Хан-Уул эрүүл мэндийн төв нь орчин үеийн эмчилгээний шинэ чиг хандлагыг нэвтрүүлсэн ЭКО эмчилгээний тасаг нээн ажиллуулахаар төлөвлөөд байна. Уг ЭКО эмчилгээний хэсэг нь уламжлалт, физик эмчилгээ болон орчин үеийн дэвшилтэд аппарат бүхий эмчилгээний тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тасаг байгаа юм. Дүүргийн хүн амын хэрэгцээ шаардлагыг судлан уг тасгийг нээн ажиллуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд тус тасагтай Цааш…

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР

Жил бүр 9 дүгээр сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 2024 онд “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад оношилгоог сайжруулах нь” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 8 сарын 30-ны өдрийн албан даалгавар, Эрүүл мэндийн төвийн даргын А/65 дугаар тушаалын дагуу “Зөв зүйлийг аюулгүй хийе” Цааш…