Э.БОДЬЦЭЦЭГ: ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙН ХЯНАЛТ, БҮРТГЭЛИЙН ПРОГРАММЫГ НЭВТРҮҮЛСЭН

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Эх сурвалж: khanuul.mn сайтаас… -Хан-Уул дүүргийн хэмжээнд хэдэн хорооны, хэчнээн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа вэ? -Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь 25 хорооны 209.524 хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон амбулатори, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг 198 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Цааш…

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ…

Хан-Уул дүүргийн 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн өргөтгөл засварын ажлын хүрээнд 81 мкв талбай бүхий өргөтгөлийг орчин үеийн стандартад нийцүүлэн барьж, дотор заслын ажил хийгдэж байна.

КИОСК МАШИН ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛСЭН

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь “И-Клиник” ХХК-тай хамтарч, нийслэлийн хэмжээнд тус төслийг хэрэгжүүлж байна. Уг киоск машинаас ойрын 20 хоногийн хугацаанд эмнэлэгт үзүүлсэн эрүүл мэндийн хуудсыг цаг алдалгүй хэвлэх, үзлэгийн цаг захиалах, шинжилгээний хариу авах боломжтой болж байна. Эдгээр үйлчилгээг цахимжуулснаар иргэд цаг хэмнэхээс гадна авлига, хүнд суртлаас сэргийлэх олон давуу талтай. Мөн энэхүү Цааш…

МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН

Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвөөс зохион байгуулсан мэргэжил бүхэн сайхан уулзалт ярилцлага боллоо. Уг уулзалтад ерөнхий боловсролын 12-р ангийн хүүхдүүд оролцсон бөгөөд эмч, сувилагч мэргэжлийн бахархлын талаар хуваалцлаа. Ирээдүйн мэргэжлээ сонгох хүүхдүүддээ амжилт хүсье.