Хан-Уул дүүргийн ЗДТГ, ОБКомиссоос зохион байгуулсан “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх дадлага сургалтад Эрүүл мэндийн төв нь 8 эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй хамрагдаж, 2 төрлийн кейс дээр эмнэлгийн тусламж үзүүлж ажиллалаа. Мөн хээрийн түймэр унтраах 2 удаагийн дадлага сургалтад болон тэмцээнд амжилттай оролцлоо.
Author: khanuul
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА…
Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Т.Дэлгэрмаа Алтангадас одон, Шүдний эмч Г.Төрбат, Лаборант Х.Саранчимэг нар Хөдөлмөрийн хүндэт медаль, Лаборант С.Сайханбаяр Хан-Уул дүүргийн хүндэт иргэн цол тэмдгээр тус тус шагнагдлаа. Шагналын эзэддээ хамт олны зүгээс халуун баяр хүргэе.
ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТ НЭВТРҮҮЛНЭ…
Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаандаа олон улсын ISO 9001:2015 стандарт нэвтрүүлснээр иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг үйл ажиллагааг иргэддээ үзүүлэх юм.
АРДЫН ЭМЧ, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Н.ОЮУНДЭЛГЭР ЭМЧ ЗӨВЛӨХ ЭМЧЭЭР АЖИЛЛАНА…
Ардын эмч, доктор, дэд профессор Н.Оюундэлгэр эмч зөвлөх эмчээр ажиллана.
АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР, ЗӨВЛӨХ ЗЭРГИЙН ЭМЧТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА…
Анагаах Ухааны доктор, Дэд профессор, Зөвлөх зэргийн эмч, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш Б.Жаргалсайхан эмч эрүүл мэндийн төвд зөвлөх эмчээр дэмжиж, хамтарч ажиллахаар боллоо.