Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх 14 хоногийн аян явагдаж байна.

Хан-Уул Эрүүл мэндийн төвийн гэмтлийн кабинет 7хорооны "Хашчагнуур" ӨЭМТөвтэй хамтран осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх 14 хоногийн аяны хүрээнд түлэгдэлт, эцэг эхийн оролцоо хариуцлага болон хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар иргэдэд сургалт сурталчилгаа хийж гарын авлага, зурагт хуудас тараав. Мөн байгууллагын ажилчидтай хамтран эмнэлгийн ойр орчны талбайг цэвэрлэлээ.

Эрүүл мэндийн төвийн шүдний кабинет сүүлийн үеийн шүдний юнит машинтай боллоо

Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн шүдний кабинет сүүлийн үеийн шүдний юнит машинтай боллоо. Хүн амын шүдний өвчлөлийг бууруулах, хүн амыг эрүүлжүүлэх үйлсэд нь амжилт хүсье.