“Шүдний кабинетад баримтлах халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээ” сэдвээр Чанарын алба, Халдварын сэргийлэлт, хяналтын багийн гишүүд, төв болон яармаг салбарын шүдний 6 кабинетийн 10 эмч, сувилагч нар хамтран тулгамдсан асуудлаа тодорхойлж, сайжруулах арга хэмжээг хэлэлцлээ. Фокус ярилцлагын үеэр эмч мэргэжилтнүүд “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа”-ны стандартын төсөлтэй танилцаж, уг стандартын төсөлд тусгах саналаа нэгтгэлээ.
Author: khanuul
“Нийгмийн эрүүл мэнд-хариуцлага хамтын ажиллагааны жил” , “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх” болзолт уралдааны хүрээнд уулзалт, сургалт, урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа.
“Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх” зорилгоор зохион байгуулсан сургалт , урьдчилан сэргийлэх үзлэгийг 2017оны 2 сарын 16 өдөр 900-1500 цагийн хооронд ХУЭМТ-ийн яармаг салбар, Манал-үйлс ӨЭМТөв хамтран зохион байгуулллаа. Нээлтэнд ХУД-ийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Шижиртуяа , ХУЭМТөвийн нийгмийн эрүүл мэндийн орлогч Баярцэцэг, статистикч эмч З.Туяа, болон Яармаг салбарын нарийн мэргэжлийн эмч нар, Цааш…
“Амгалан өрх”-ийн эрүүл мэндийн төвд сургалт хийлээ.
Хан-Уул Эрүүл Мэндийн Төвийн хавдрын эмч С.Солонго "Амгалан өрх"-ийн эрүүл мэндийн төвд сургалт хийж амжилттай болж өнгөрлөө.
“АРХИ ТАМХИНЫ ХОР УРШИГ” сэдвээр сургалт хийлээ.
2017оны 02-р сарын 16-нд ХУД-ийн 7-р хороонд байрлах 131-р цэцэрлэгийн ажилчидад “АРХИ ТАМХИНЫ ХОР УРШИГ” сэдвээр сургалт хийлээ. Тус сургалтанд нийт 25 багш ажилчид хамрагдсан байна.
Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэсийн түр саатуулах байранд иргэдэд мэдээлэл хийлээ.
2017-02-16 ны өдөр ХУД-ийн цагдаагийн 1-р хэсэгт байрлах түр саатуулах байранд хоносон 7 иргэнд “Согтууруулах ундаа болон метилийн спиртийн хор уршиг” сэдэвт гарын авлага тарааж, эрүүл мэндийн зөвлөгөө өглөө.
