Сэтгэц наркологийн кабинетаас Биоасралт өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран Биокамбинат үйлдвэрийн ажилчдад “Архи тамхины хор уршиг” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сэтгэц наркологийн кабинетаас Биоасралт өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран Биокамбинат үйлдвэрийн ажилчдад “Архи тамхины хор уршиг” сэдвээр сургалт хийж никотины хамааралыг илрүүлэх сорил, Архийг хэтрүүлэн хэрэглэж байгаа буюу архины хамааралтай эсэхийг илрүүлэх түлхүүр асуулт-CAGE тест авсан. Мөн Биоасралт өрхийн эрүүл мэндийн төвд хянагддаг сэтгэцийн эмгэгтэй өвчтөний хяналтын карт, сэтгэцийн болон архи, тамхины хөтөлбөрийн төлөвлөгөө тайлантай Цааш…

Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан Хан-Уул Эрүүл Мэндийн Төвийн дарга Э.Бодьцэцэг Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар гурвалсан гэрээ байгууллаа.

Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан Хан-Уул Эрүүл Мэндийн Төвийн дарга Э.Бодьцэцэг Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар 2017 оны 03-р сарын 15-ны өдөр гурвалсан гэрээ байгууллаа.

Уясах өэмт “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх” болзолт уралдааны үйл ажиллагааг эрчимжүүлэх 14 хоногийн аян, сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг угтан өдөрлөг зохион байгууллаа.

Сургалт өдөрлөгийн үйл ажиллагаанд  ЭМТөвийн статистикч их эмч З.Туяа, Яармаг салбарын эрхлэгч Г.Оюунцэцэг, Уясах ӨЭМТөвийн их эмч Ч.Алтантуяа ЭМН Ажилтан Б.Нэргүй, ХУД-н 8-р хорооны зохион байгуулагч Б.Баярцэцэг болон 8-р хорооны хэсгийн ахлагч нар оролцлоо. Мөн сүрьеэгийн эмч Отгонхүү өдөрлөгт оролцсон иргэдэд “Сүрьеэ өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт сурталчилгаа хийлээ. Сургалт өдөрлөгт 2016 оны Цааш…

Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд “Хэнийг ч орхигдуулахгүй байх” хандлагыг хэрэглэх нь сэдэвт сургалт явагдлаа.

Сургалтанд Дүүргийн Засаг Даргын Тамгын газар дэргэдэх албад хэлтсийн мэргэжилтнүүд, ЭМТөвийн эмч мэргэжилтнүүд ӨЭМТ болон нэгдсэн эмнэлэг, хороодын засаг дарга нарын төлөөлөл оролцон 2107-2021 онд дүүргийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх асуудлаар зөвлөлдлөө. Сургалтыг ДЭМБ-н зөвлөх  АУ-НЫ ДОКТОР ДЭД ПРОФЕССОР Б. ГАНБАТ СУРГАЛТЫГ УДИРДАН ЯВУУЛЛАА.