“Тамхины хор уршиг” сэдэвт сургалт зохион байгууллаа.

ХУЭМТ-ийн сэтгэцийн эрүүл мэнд наркологийн кабинетаас ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтран 2017-04-03 ны өдрийн 10 цагт цагдаагийн 1-р хэлтэсийн  хурлын танхимд “Тахины хор хөнөөл” сэдэвт сургалт зохион явууллаа. Сургалтын наркологийн эмч Пүрэвсүрэн сувилагч Оюун-Эрдэнэ нар хийлээ. Сургалтанд цагдаагийн 75 алба хаагч оролцлоо.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын хэлтсийн  дарга Б.Алтантуяа, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Тохижилт үйлчилгээний төвийн дарга Ц.Эрдэнэбаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, ажлын байрны орчин нөхцөлтэй Цааш…

Хан-уул эрүүл мэндийн төвийн гамшгаас хамгаалах дадлага Сургуулилт зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13.3.2 дахь заалт,8 дугаар зүйлийн 8.1,8.2 дахь заалт 26 дугаар зүйлийн 26.1 дэхь заалт,Засгийн газрын 2011 оны  Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх “Журам батлах” тухай 339 тоот тогтоол, Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх “ Журам батлах” тухай 340 дүгээр тогтолын хэрэгжилтийг хангах зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16.00 цагт  Цааш…

Энхбуянт-Манал ӨЭМТ Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг, өдөрлөгийг зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 02 сарын 05-ны өдрийн А/08 тушаалын дагуу цэргийн жинхэнэ албанд татагдах залуусын эрүүл мэндийг сайжруулахаар 2017 оны 03 сарын 16 өдөр  өрхийн эрүүл мэндийн төв дээр урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулав. Өдөрлөгт урилгаар Хан-Уул эрүүл мэндийн төвийн өрхийн менежер Л.Гүнсэн, статистикч эмч З.Туяа, яармаг салбарын эрхлэгч н.Оюунцэцэг Цааш…

Эрүүл мэндийн сайд, НЭМГ-ын дарга нар Хан-Уул Эрүүл Мэндийн төвд ажиллалаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэл болон дүүргийн ИТХ-ын гишүүд өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Хан-Уул дүүргийн хувьд, нийт 160 мянга орчим хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд шинээр хэрэгжсэн сорьц тээвэрлэлтийн асуудал хэдийнэ жигдрэх шатандаа оржээ. Өдөрт дунджаар 60-70 Цааш…