Хан-Уул эрүүл мэндийн төвд Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн гишүүн С.Эрдэнэбат, Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо /МЭМАҮЭХ/-ны дарга Ч.Нарантуяа нар зочилж удирдлага, эмч эмнэлгийн ажилтнууд, иргэд даатгуулагчдын санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Уулзалтад оролцсон эмч эмнэлгийн ажилтнуудын зүгээс МҮЭ-ийн холбоо болон МЭМАҮЭХ-ны удирдлагуудад хандаж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажиллаж Цааш…
Author: khanuul
УЛААНБААТАР МАРАФОН-2024 АРГА ХЭМЖЭЭНД ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ…
Хан-Уул эрүүл мэндийн төвийн 11 эмч эмнэлгийн мэргэжилтэн марафон гүйлтийн үед үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Алтанчимэг удирдан ажиллаж байна. Одоогийн байдлаар 53 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
УЛААНБААТАР МАРАФОН-2024 ОРОЛЦЛОО…
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Улаанбаатар Марафон 2024-т Эрүүл мэндийн гүйлт болох 5км-ийн гүйлтэд Хан-Уул Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 45 ажилтан албан хаагчид оролцлоо.
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН САН МЭДИКАЛ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА…
Хан-Уул эрүүл мэндийн төв Бүгд Найрамдах Солонгос Улсын Сан мэдикал эмнэлгийн Олон улсын эмчилгээний багийн менежер Kim Se Young, Олон улсын эмчилгээний төвийн орчуулагч менежер Л.Оюун-Эрдэнэ, Монгол дахь төлөөлөгч Ц.Баяраа болон Менежмент ба ур чадварын хүрээлэн ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар дээшлүүлэх туршлага солилцох хөтөлбөр Цааш…