Дүүргийн Засаг даргын 2017 оны А/351 дүгээр захирамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албадын нийт 100 ажилтан, албан хаагчид томуугийн эсрэг вакцинд хамрагдлаа. Вакцинжуулалтыг Засаг даргын Тамгын газар, Хан-Уул эрүүл мэндийн төв, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албатай хамтран зохион байгууллаа. Томуугийн эсрэг вакцин нь ханиад хүндрэх, өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах Цааш…
Author: khanuul
Хүүхдийн эмч амбулаториор үзлэг хийж, зөвлөгөө өгч байна…
2017 оны 11 сарын 1-ээс эхлэн ажлын өдрүүдэд 17:00 – 22:00 цагийн хооронд 1, 2, 3 11, 15-р хорооны 0-15 хүртэлх насны хүүхдүүдэд ХҮҮХДИЙН ЭМЧ амбулаторийн үзлэг хийж, зөвлөгөө өгч байна. Үзлэг Хан-Уул эрүүл мэндийн төвийн 103 тоот өрөөнд /Гэмтлийн эмч нарын өрөө/ хийгдэнэ. Зөвлөгөө өгөх утас: 11-345903
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаа сайжруулах “ЦЭГЭН ИЛЛЭГ”-ийг хүүхдийн байгуулагуудаар зааж өдөр тутам хийж хэвшүүлж байна.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 04 дугаар албан даалгаварын даргуу Хан-Уул дүүргийн харьяа улсын 10 цэцэрлэгийн 4331 хүүхэд, Ерөнхий боловсролын 4 сургуулийн 1065 сурагч, хувийн 5 цэцэрлэг, 2 сургуулийн 650 хүүхэд нийт 6046 хүүхдэд дархлаа сайжруулах "ЦЭГЭН ИЛЛЭГ"-ийг зааж хэвшүүлээд байна.
Сувилагч эмнэлгийн мэргэжилтнүүд 2017 онд хийсэн ажлын тайлангаа тайлагналаа
ЭМТ-ийн Поликлиникийн тасаг, Яармаг салбар, Хэвтэн эмчлүүлэх тасгийн сувилагч эмнэлгийн мэргэжилтнүүд 4 өдрийн турш хүн тус бүр 2017 онд хийсэн ажлын тайланг байгууллагын удирдлага болон мэргэжил нэгт нөхдөдөө тайлагналаа.
