“Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Эрүүл Мэндийн газраас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хан-Уул эрүүл мэндийн төвдийн даргын 2018 оны А/13 дугаар тушаал батлагдсан. Тус тушаалаар “Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих жил”-ийн хүрээнд Цааш…
Author: khanuul
ХУД-ийн 7-р сургуулийн ахлах ангийн сурагчдад нөлөөллийн сургалт зохион байгууллаа…
Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетын зөвлөгч Ц.Саруул Өсвөр үе залууст ээлтэй клиникийн эмч О.Тунгалаг, Сэтгэцийн эрүүл мэнд наркологийн кабинетийн сэтгэл зүйч Бүжидмаа, Амин тус ӨЭМТ-ийн НЭМ-ийн ажилтан М.Мөнхжаргалан 7-р сургуулийн ахлах ангийн сурагчдад “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тухай ойлголт, урьдчилан сэргийлэх тухай” “Эрсдэлтэй сэргийлж эерэг хандлагыг төлөвшүүлэх нь” , “Өсвөр үеийнхний эрүүл мэндийн онцлог” “Хувийн ариун цэвэр эрүүл Цааш…
Хан-Уул дүүрэгт пнемококкын эсрэг 13 цэнт /уушгины хатгалгааны эсрэг/ вакцин хийгдэж эхэллээ…
ДЭМБ-ын мэдээлснээр жил бүр хөгжиж буй орнуудад уушгины хатгааны шалтгаант нас баралт нь 5 хүртэлх насны хүүхдийн дунд өндөр байдаг бол өндөр хөгжилтэй орнуудад өндөр настай хүмүүсийн нас баралтын шалтгаануудын нэг болдог. Пневмококкийн нян нь гадна бүрхүүлийн бүрдлээсээ хамаараад 93 дэд хэв шинжид хуваагддаг бөгөөд эдгээрийн цөөн хэдэн хэв шинж нь хүнд хэлбэрийн халдвар үүсгэдэг. Цааш…
Монгол Солонгосын Политехникийн сургуулийн дотуур байрны оуютнуудад сургалт зохион байгуулж илрүүлэг шинжилгээнд хамрууллаа.
Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинет, Өсвөр үеийн эмч О.Тунгалаг, Сэтгэл зүйч Бүжидмаа нартай хамтран Монгол Солонгосын Политехникийн Сургуулийн дотуур байрны 102 оюутанд “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тухай ойлголт, урьдчилан сэргийлэх тухай”,Эрсдэлтэй сэргийлж эерэг хандлагыг төлөвшүүлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулж, илрүүлэг шинжилгээнд нийт 82 оюутанг ХДХВ, Тэмбүү өвчний илрүүлэг шинжилгээнд хамруулж зөвлөгөө өглөө.
СДЗШК-аас Монэнзим ххк-ийн ажилчдад нөлөөллийн сургалт, илрүүлэг шинжилгээ хийгдлээ
Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетаас Монэнзим ХХК-ийн ажилчдад “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тухай ойлголт, урьдчилан сэргийлэх тухай” “Эрсдэлтэй сэргийлж эерэг хандлагыг төлөвшүүлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулж, илрүүлэг шинжилгээнд нийт 24 ажилтан албан хаагч хамруулж шинжилгээний өмнөх ба дараах зөвлөгөө өглөө.
