ЭМ ТАРИАНЫ ТЭРГЭНЦЭР

Иргэн М.Бат-Үерхэл нь 2019 онд Анагаахын ухааны үндэсний их сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд оюутан цагаас Мобиком ХХК гэрээт борлуулагчаар ажиллаж байсан. Сайн дурын аян зохион байгуулж орлогоосоо Хан-Уул эрүүл мэндийн төвийн Төв салбарын өдрийн эмчилгээний хэсэгт Эм тарианы явуулын тэргэнцэр бэлгэлсэнд баярлаж талархсанаа илэрхийлье. ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ХАМТ ОЛОН

СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БОЛЛОО

Хан-Уул эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, идэвхтэй эрт илүүлэг болон хавьтал илрүүлгийн ажлыг эрчимжүүлэх, сүрьеэгийн тархалтыг бууруулах зорилгоор зохион байгуулсан “Сүрьэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэлж, эмчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлье” аянд нэгдэн бусдыгаа манлайлан ажиллаж тэргүүн байр эзэлсэн тул ӨРГӨМЖЛӨЛ авлаа.

СЭНТОХИЛЛ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Хан-Уул эрүүл мэндийн төв, Сэнтохилл эмнэлэгтэй салбарын эмч, сувилагч болон эмнэлгийн бусад ажилчдыг солилцож туршлага судлуулах, Монголоос өвчтөн илгээж хөнгөлттэй нөхцөлөөр эмчилгээ, оношлогоо хийлгэх зэрэг олон талт хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Солонгос Улсын Сэнтохилл эмнэлэг нь Сээр нурууны дуран, бичил дуран, MRI, C-ARM гэх мэт сүүлийн үеийн төхөөрөмжөөр сээр нурууны гэмтлийг зөв оношлох, гэмтлийн мэс Цааш…