Author: khanuul
ДИАБЕТИЙН ТӨВ ШИНЭЭР НЭЭГДЛЭЭ
Хан-Уул Дүүргийн ЗДТГ-ын санхүүжилтээр Эрүүл мэндийн төвд “Диабетийн төв” нээгдлээ. Дүүргийн иргэдийг чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хяналтанд авч хүндрэлээс сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор дотоод шүүрлийн кабинет үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Диабетийн төв” ийн хэмжээнд ажиллахаар өнөөдөр нээлтээ хийлээ.
ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН НЭГ БОЛЖ ЧАДЛАА…
Нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлэн “Нийслэлийн Шилдэг Эрүүл мэндийн байгууллага”-ын гуравдугаар байрыг эзэллээ. Хан-Уул эрүүл мэндийн төв нь Төв болон Яармаг салбар амбулаториудын дотор, гадна фасад засвар, Яармаг салбар амбулаторийн гадна талбай тохижилтыг Цааш…
АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГИЙН ДҮН ГАРЛАА
Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/518 захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зохион байгуулсан Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн 2019 оны Улсын үзлэгийн дүн гарчээ. Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлж, стандартыг хангах чиглэлээр амжилт гаргасан тул “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” дүгнэгдэж БАТЛАМЖ авлаа.
ГЕМОДИАЛИЗЫН ХЭСЭГ ISO СТАНДАРТ ХАНГАЛАА
Хан-Уул эрүүл мэндийн төвийн Гемодиализын хэсэгт Японы Китасо Их сургуулийн доктор Киничи Кокуба, Хироказо Мацубара нар тоног төхөөрөмжинд үзлэг шинжилгээ хийлээ. Гемодиализын гурван аппарат болон усны системээс дээж аван эндотоксин болон бактерийн шинжилгээ хийж хариу нь олон улсын ISO23500:2014 стандартыг 100% хангаж байна гэж дүгнэсэн.
