Яармаг салбар амбулторийн Чих хамар хоолойн кабинетаас Дэлхийн чих сонсгол хамгаалах өдрийг “Сонсголын бэрхшээл таныг хязгаарлахгүй” уриан дор үйлчлүүлэгч иргэдийн дунд зохион байгууллаа. Өнөөдөр амбулоториор үйлчлүүлсэн 250 үйлчлүүлэгчдэд сонсгол бууралт дүлийрэлтээс сэргийлэх, шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар сурталчилгаа хийж гарын авлага тарааж, үйлчлүүлэгч бүрийн халууныг үзэж, дархлааг дэмжих зорилгоор халуун чацаргана, аарц үйлчлэв.
Author: khanuul
КОРОНАВИРУСИЙН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДАЛ…
Хан-Уул эрүүл мэндийн төвийн Хэвтэн эмчлүүлэх тасаг “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагааны хүрээнд өглөө, оройн ээлжийн эмч, сувилагч, туслах сувилагч нар хамгаалалтын хувцас хэрэгсэлийг өмсөх, тайлах дадлагыг тогтмол хийж байна.
ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАА…
Хан-Уул дүүргийн 17-р хорооны өрхийн эмнэлгийн коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагаатай танилцлаа. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахтай холбоотой мэдээллийг Хан-Уул эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга Б.Лувсанням танилцуулсан. Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа иргэн бүрийн халууныг тогтмол үзэж байгаа бөгөөд сэжигтэй тохиолдол Цааш…
“ОЛОН ИРЭХ ИРЭЭДҮЙ ХХК”-НЫ ХАМТ ОЛОН БАЯРЛАЛАА
Хан-Уул эрүүл мэндийн төвийн Яармаг салбар амбулаторид “Олон Ирэх Ирээдүй ХХК”-ны хамт олноос 1000ш маск, 10ш гар халдваргүйжүүлэх уусмалыг Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивлав.
ГАРЫН АРИУН ЦЭВРИЙН ЗӨВЛӨМЖ
🔹️Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. 🔹️Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг. 🔹️Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглээрэй. 🔹️Бохирдол ихтэй зүйлс • Хаалганы бариул • Шат, урсдаг шатны бариул • Автобусны бариул • Лифтний товчлуур Цааш…
