ИРГЭН ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ ЦАГ ТОВЛОХ ТОХИОЛДОЛ 98 ХУВИАР БУУРСАН…

Хан-Уул эрүүл мэндийн төвд иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 05.00 цагаас эхлэн дугаарлан зогсдог, тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг хүндрэл, чирэгдэл их гарч байсан. Энэхүү хүндрэл, чирэгдлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачлагаар “Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулаад байгаа билээ. 18000119 Цааш…

ЦАГ ТОВЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ ХЯЛБАР БОЛЛОО

Эрүүл мэндийн яам Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвийг 2020 оны 9 дугаар сарын 08-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн тул 1800-0119 дугаарт 07:00-20:00 цагийн хооронд холбогдон эмчид үзүүлэх цагаа захиалж болно. Уг 18000119 тоот дугаараас Улсын эмнэлгүүдийн эмчийн үзлэгийн цагийг тараах бөгөөд ЭХО, РЕНТГЕН цагууд нь нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу үзүүлэх учир тус төвөөс тараах боломжгүй Цааш…