ХУД-ийн 118-р сургуулийн багш, ажилчдад сургалт, илрүүлэгшинжилгээ хийгдлээ

ХУД-ийн 118-р дугаар сургуулийн багш ажилчдад  “БЗДХ-уудын тухай ойлголт урьдчилан сэргийлэх арга зам” “ Эрсдлээс сэргийлж эерэг хандлагыг төлөвшүүлэх нь” сэдвээр нөлөөллийн сургалт зохион байгууллаа. Сургалтанд 41 багш ажилчид хамрагдлаа. Мөн 118-р сургуулийн 41 багш ажилчдыг илрүүлэг шинжилгээнд харуулж шинжилгээний өмнөх  дараах  ганцаарчилсан зөвлөгөөг өглөө.  Шинжилгээний хариу эерэг гарсан  1  хүнд зөвлөгөө өгч эмчилгээнд хамрууллаа.

СУРГАЛТЫН ТАЙЛАН

Тууралтат халдварууд, менингококкт халдварын  ялган оношлогоог сайжруулан, иргэдэд зөв тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор халдварт өвчний тандалтын албанаас “Менингококкт халдварын оношлогоо, эмчилгээ, авах арга хэмжээ”, “Тууралтат халдваруудын ялган оношлогоо”, “ХӨЦМ-ийн хэрэгжилт”, “Дүүргийн хэмжээнд бүртгэдсэн халдварт өвчний хөдлөлзүй, бүтэц,  анхаарах асуудал” сэдвүүдээр дүүргийн харьяа ӨЭМТ-үүдийн 37 залуу эмч нарт сургалт хийж, цаг үеийн Цааш…

ХУД-ийн 32- р сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалт хийлээ

ХУД-ийн  11-р хорооны Амгалан ӨЭМТ, ХУЭМТ-ийн Өсвөр үеийн эмч О.Тунгалаг, сэтгэл зүйч Бүжидмаа, эмэгтэйчүүдийн эмч Б.Сансар нартай хамтран 2018 оны 2 сарын 8-9 ны өдрүүдэд 32-р сургуулийн 5-12 ангийн 729 сурагчдад “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын тухай ойлголт, урьдчилан сэргийлэх тухай” “ Эрсдэлтэй алхамаас сэргийлж эерэг хандлагыг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.