ХАН-УУЛ ДҮҮРЭГТ УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Улаанбаатар хотын захирагч Д.СУМЪЯАБАЗАР: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар “Ажилчны район” нэртэйгээр байгуулагдсан нийслэлийн ууган дөрвөн дүүргийн нэг юм. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг тус дүүрэг дээрээс зохион байгуулж байна. Хан-Уул дүүрэг нь 195.927 мянга хүн амтай, Цааш…

УИХ ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эрүүл мэндийн ажилтны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр энэхүү баярын өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн байгууллагад олон жил ажилласан ахмад ажилтнууд болон идэвх зүтгэлтэй манлайлан ажилласан залуучуудыг хүлээн авч Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Хүндэт жуух бичиг”, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгийг гардуулан өглөө.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ КОВИД-19 ХАЛДВАРЫН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Зорилтот бүлгийн өрх, иргэнд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ, дэмжлэгийг цаг алдалгүй хүргэх ажлыг зохион байгуулна. Жирэмсэн хяналтанд 2828 иргэн, хавдарын өвчтэй 1325 иргэн, диализ эмчилгээнд 14 иргэн, дотоод шүүрэл өвчтэй1223 иргэн, сэтгэцийн өвчтэй 93 иргэн, тус хяналтанд 118 иргэн, оюуны хомсдолтой 50 хүүхэд, өндөр настан 22309 иргэний судалгааг гарган, шаардлагатай тусламж үйлчилгээг тогтмол үзүүлж байна.