Халдварт өвчин 2022 оны эхний 3 сарын байдлаар

ТАЯГ ЗӨВ АШИГЛАХ ЗААВАР

Тархины харвалт болон бусад хөдөлгөөний чадвар бууруулах эмгэгийн үед таягийг хэрэглэх нь элбэг байдаг. Таягийг хэрэглэх нь нэг талаас ачааллыг бууруулах болон хамгаалах үүргийг гүйцэтгэх боловч тухайн хүний биеийн байдал сайжрах, хөл дээр биеийн жинг бүрэн авч чадах хүртэлх хугацаанд чухал хэрэгсэл болдог. Хэрэв биеийн байдал сайжирч, 2 хөл дээрээ биеийнхээ жинг бүрэн авч чаддаг Цааш…

Илүүдэл жингүй Эртэч Монгол аянд Хан-Уул Эрүүл мэндийн төвийн эмч ажилчид нэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Илүүдэл жингүй Эртэч Монгол” аяны хүрээнд эмч, ажилчдад эрүүл амьдралын дадал хэвшлийг бий болгож, биеийн тамир спортоор хичээллэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх  зорилгоор ажлын байрны дасгал хөдөлгөөнийг өдөр бүр хийж Хан-Уул Эрүүл мэндийн төвийн хамт олон аянд нэгдэж байна.  

СҮРЬЕЭ ДИСПАНСЕР ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Манай оронд төдийгүй дэлхий дахинд эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь сүрьеэ юм. Дэлхий нийтээрээ Сүрьеэтэй тэмцэх өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 24-нд тэмдэглэн өнгөрүүлдэг ба Монгол Улс энэ жил “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор үйл ажиллагааг зохион байгуулж байна. Сүрьеэ өвчнийг ялан дийлэхэд боломжит дэмжлэг, олон нийтийн оролцоо, тусламж, нөөц, Цааш…