Хан-Уул Эрүүл Мэндийн Төвийн 2017 оны төсвийн хуваарь

ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Харьяа хан-уул дүүргийн энхбуянт-манал ӨЭМТөвөөс 243 цэцэрлэгийн багш, туслах багш осол гэмтлээс  сэргийлэх, амилуулах суурь тусламж сэдэвт сургалтыг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, нийгмийн ажилтан нар 2017.01.20-ны өдөр зохион байгуулж сургалтанд нийт 26 багш, туслах багш нар хамрагдав.    

Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх 14 хоногийн аян явагдаж байна.

Хан-Уул Эрүүл мэндийн төвийн гэмтлийн кабинет 7хорооны "Хашчагнуур" ӨЭМТөвтэй хамтран осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх 14 хоногийн аяны хүрээнд түлэгдэлт, эцэг эхийн оролцоо хариуцлага болон хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар иргэдэд сургалт сурталчилгаа хийж гарын авлага, зурагт хуудас тараав. Мөн байгууллагын ажилчидтай хамтран эмнэлгийн ойр орчны талбайг цэвэрлэлээ.

Эрүүл мэндийн төвийн шүдний кабинет сүүлийн үеийн шүдний юнит машинтай боллоо

Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн шүдний кабинет сүүлийн үеийн шүдний юнит машинтай боллоо. Хүн амын шүдний өвчлөлийг бууруулах, хүн амыг эрүүлжүүлэх үйлсэд нь амжилт хүсье.