Халдварт өвчин 2017 оны эхний 3 сарын байдлаар
Сэтгэц наркологийн кабинет нь “Дэлгэцийн донтолтоос сэргийлэе” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сэтгэц наркологийн кабинет нь “Дэлгэцийн донтолтоос сэргийлэе” сэдвээр 130-р сургуулийн 3,4,5-р ангийн 130 сурагчдад, “Архи тамхины хор уршиг” сэдвээр 19 багш ажилчдад сургалт хийлээ.
Тэрмэстий ӨЭМТөв, ХУЭМТ-тэй хамтран ахмадын урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа
2017 оны 04 сарын 13 нд Тэрмэстий ӨЭМТөв, ХУЭМТ-тэй хамтран ахмадын урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа. Үзлэгт нийт 95 ахмад хамрагдлаа. ХУЭМТ-н Мэдрэл,Чих хамар хоолой Дотор, Ахмад, Нүд, Эхоны эмч нар үзлэг хийлээ. Ахмадын эмч Долгормаа хэвтрийн 4 ахмадад гэрээр үзлэг хийж зөвлөгөө өгсөн.ӨЭМТөвөөс 38 ахмадад зүрхний цахилгаан бичлэг хийлээ.
“Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” сэдэвт сувилагчийн нэг өдөр боллоо.
Олон улсын сувилагч нарын баярын өдрийг угтаж "Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя" сэдэвт сувилагчийн нэг өдөр 04-13 нд төв салбар тасгийн сувилахуйн баг зохион явууллаа.
