ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН 20 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН 20 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсад өрхийн эмнэлгийн шинэ тогтолцоог үүсгэн байгуулж хөгжүүлэхэд цаг наргүй зүтгэж, хөдөлмөр бүтээлээ зориулсан Хан-Уул дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа түүхт 20 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хан-Уул эрүүл мэндийн төвийн ХАМТ ОЛНООС.

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ИДЭЭ УНДАА

ҮЛ ЗОХИЛДОХ ИДЭЭ УНДАА: Идээ ундаа нь бие махбодийг шим тэжээл болох боловч буруу хэрэглэснээр өвчин бүхний нөхцөл болдог. Идээнд хор холиогүй боловч мөн чанар нь харилцан үл зохилдож найруулсан хортой адил болдог. Үүнд: Адууны махыг ГААТАЙ хамт идэж үл болно. Чанасан махны уурыг гаргалгүй БИТҮҮ тавьж болохгүй. Загасны махыг СҮҮтэй хамт идэж үл болно. Цааш…

АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА…

Хан-Уул Эрүүл мэндийн төв нь дараах сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд: • Нүдний эмч • Дотрын эмч • Хавдрын хөнгөвчлөх, хими эмчилгээний эмч • Эрчимт эмчилгээний сувилагч • Гемодиализийн сувилагч • Ээлжийн сувилагч Ажлын байранд шалгуур үзүүлэлт: • Тухайн чиглэлээр их дээд сургууль төгссөн • Нарийн мэргэжил эзэмшсэн /эмч, сувилагч/ • Цааш…

“БИ ЭКО ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ ИРГЭН” ӨДӨРЛӨГ

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/290 дугаар захирамжийн дагуу 09 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн 16 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд, хороодтой хамтран “Би эко дүүргийн эрүүл иргэн” өдөрлөг, урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн харъяа Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, Боловсролын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж Цааш…

ЦУСНЫ ДОНОРЫН ӨДӨРЛӨГ

Хан-Уул эрүүл мэндийн төв, Улаан загалмайн хороо, Цагдаагийн 2-р хэлтэс, Хан-Уул дүүргийн Яармаг бүсийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран цусны донорын өдөрлөгийг Яармаг салбар амбулатори дээр зохион байгууллаа.