
ЧИХРИЙН ШИЖИНГЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ ТАНЫ ӨНӨӨДРИЙН СОНГОЛТ! 🩺
⚠️ Та цусан дахь сахарын хэмжээгээ хамгийн сүүлд хэзээ шалгуулсан бэ?
Чихрийн шижин өвчин эхэн үедээ зарим тохиолдолд мэдэгдэхүйц шинж тэмдэггүй явагддаг тул эрт илрүүлэг, тогтмол хяналт, урьдчилан сэргийлэлт онцгой ач холбогдолтой.
🌿 Өдөр тутмын зөв дадал хэвшлээр өвчлөх эрсдэлээ бууруулах боломжтой.
🥗 Зөв зохистой хооллоё.
🚶 Өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийе.
⚖️ Биеийн жингээ хэвийн хэмжээнд барья.
🥤 Чихэрлэг хүнс, ундааны хэрэглээгээ багасгая.
🩸 Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянуулъя.
💚 Өвчнийг хүндрэхээс өмнө илрүүлж, эрүүл мэндээ өнөөдрөөс хамгаалъя!
✨ Эрүүл амьдралын хэв маяг бол таны ирээдүйдээ хийж буй хамгийн зөв хөрөнгө оруулалт юм.
