МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ — УЛС ТУНХАГЛАСНЫ ӨДРИЙН 102 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Монголчууд бид 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхэн үйл явдлыг жил бүрийн энэ өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэхүү түүхэн өдөр бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган тунхаглаж, төр улсаа хөгжүүлэх шинэ үеийн эхлэлийг тавьсан онцгой ач холбогдолтой өдөр юм.
Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн байна гэдэг нь эх орныхоо түүх, өв соёлоо эрхэмлэн дээдлэхийн зэрэгцээ өнөөдрийн хөгжил дэвшил, маргаашийн сайн сайхны төлөө өөрийн хувь нэмрээ оруулах хариуцлага билээ.
Эрүүл мэндийн салбарын бидний хувьд эх орныхоо хөгжилд оруулах үнэтэй хувь нэмэр бол хүн бүрийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг хүргэх үйлс юм.
💙 Эрүүл иргэн — Хүчирхэг улс.
💙 Эв нэгдэл — Хөгжлийн үндэс.
💙 Тусгаар тогтнол — Бидний эрхэм үнэт зүйл.
Хан-Уул эрүүл мэндийн төвийн хамт олны зүгээс Монгол эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууд, ахмад буурлууд, нийт ард иргэд, эрүүл мэндийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдадаа Монгол Улс тунхагласны түүхт 102 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
ХҮНДЭТГЭСЭН: ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА Н.МЭНДБАЯР