
Эрхэм хүндэт Дэндэв овогтой Туул эмч Танд!
Монгол Улсын Хүний гавьяат эмч хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Танд Хан-Уул эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, гүн хүндэтгэл илэрхийлье! 💐
Эрүүл мэндийн салбарт 35 жил, үүний 26 жилийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны “Аминтус” өрхийн эрүүл мэндийн төвд зориулан, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Таны хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадвар, хүнлэг энэрэнгүй сэтгэл ийнхүү төрдөө үнэлэгдсэнд бид бүхэн бахархаж байна.
Энэхүү эрхэм цол бол Таны олон жилийн үнэнч хөдөлмөр, эмч хүний тангарагтаа өргөсөн сэтгэл зүтгэлийн нэр хүндтэй үнэлэмж билээ.
Танд болон таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг, цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Хүний төлөөх ариун үйлс тань мөнхөд дэлгэрч, эрдэм мэдлэг, арвин туршлага тань олон залуу эмч, мэргэжилтний бахархал, үлгэр дуурайлал болон түгэн дэлгэрэх болтугай! 🌸
