Танилцуулга

Хан-Уул дүүргийн анхны эмнэлэг нь 1933 оны 9-р сарын 5-ны өдөр байгуулагдаж байсан нь өнөөдрийн манай Эрүүл мэндийн анхны суурийг тавьсан түүхэн үйл явдал байсан юм.

Өнөөдөр тус Эрүүл мэндийн төв нь 4 тасаг, 9 албаны 56 их эмч, сувилагч, дунд мэргэжилэн 65,  бусад мэргэжлийн ажилчин албан хаагч 57,  гэрээт 10 буюу 205 орон тоотой, нарийн мэргэжлийн 46, үйл оношийн  болон параклиникийн 27 кабинеттай, 90 ортой хэвтүүлэн эмчлэх тасагтайгаар дүүргийнхээ 209524  гаруй хүн амд эмнэлгийн нарийн мэргэжлийн 1, 2 дах шатлалын  тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

Нарийн мэргэжлийн кабинетууд : – дотор, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, зүрх судас, мэдрэл, чих хамар хоолой, гэмтэл, шүд, арьс- харшил, , ДОХ/БЗДХын кабинет, биеийн тамир чийрэгжүүлэлт, сургалт арга зүй, дархлаажуулалт, халдварт, хавдар, дотоод шүүрэл, сүрьеэ, сэтгэц- наркологи, хүүхдийн түргэн тусламж, эхо, уламжлалт эмчилгээ, физик эмчилгээ, рентген, клиник болон биохимийн лаборатори, статистикийн  зэрэг нарийн мэргэжлийн ба үйл оношийн бусад туслах кабинетуудтай.
 

Дотрын 58 ортой, мэдрэлийн 20 ортой. Жилдээ 27000 гаруй ор хоног ашиглаж, 3500 гаруй өвчтөн хэвтүүлэн эмчлэж, амбулаториор 210000 гаруй хүнд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Лаборатори нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож, биохими, иммунологи, гематологи, серологи зэрэг 20 гаруй нэр төрлийн шинжилгээг хийж байна.

 

Манай нэгдлийн харъяанд биеэ даасан салбар амбулатори 1, 1-16 хороонд өрхийн эмнэлэг 14 ажиллаж байна. Өрхийн эмнэлэгт нийт 52 их эмч, 46 эмнэлгийн мэргэжилтэн – сувилагч өрхийн эмнэлгийн системээр ажиллаж, эмнэлгийн анхан шатны бүх тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

Тус Төвд өнөөдөр Тэргүүлэх зэрэгтэй эмч -9, Ахлах зэрэгтэй их эмч -22, тэргүүлэх зэрэгтэй  дунд мэргэжилтэн -5, ахлах зэрэгтэй дунд мэргэжилтэн 16, магистр цолтой 34, Клиникийн профессор 4 эмч ажиллаж байна.


Хан-уул эрүүл мэндийн нэгдэл нь Монгол улсын ЭМНХЯ, Улаанбаатар хотын засаг даргын хамтарсан шийдвэрээр 1997 онд байгуулагдан Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалахаар гаргасан хот, дүүргийн ИТХ, засаг дарга, ЭМЯ, Нийслэлийн Эрүүлийг хамгаалах газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, дүүргийн ард иргэддэд эмнэлгийн анхан ба 2 дахь шатны тусламж үзүүлэх үүрэгтэй ажиллаж байна.