Хан-Уул Эрүүл мэндийн төвөөс 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол-Солонгосын Политехник коллежийн дотуур байрны суралцагчдад эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар Хан-Уул эрүүл мэндийн төвийн хүүхэд, өсвөр үеийн эмч Д.Балжинням, БЗДХ-ын эмч Б.Номин-Эрдэнэ нар өсвөр үеийн бэлгийн эрүүл мэнд, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, зонхилон тохиолдох халдварт өвчин, томуу, томуу төст өвчний үеийн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлт болон эмийн зохистой хэрэглээний талаар мэдлэг, мэдээлэл өглөө.
Сургалтад нийт 271 суралцагчаас 192 буюу 70.8% нь хамрагдсан бөгөөд оролцогчдын 62%-ийг 14–16 насны, нэгдүгээр курсийн суралцагчид эзэлж байна.
Цаашид сургалтад хамрагдаагүй 79 суралцагчийг давтан сургалтад хамруулж, өсвөр үеийнхний эрүүл мэндийн зөв мэдлэг, дадал хэвшлийг төлөвшүүлэхэд анхаарч ажиллана.
💚 ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЛЭГ ӨНӨӨДРИЙН ЗӨВ ДАДАЛ, МАРГААШИЙН ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ.
