БНХАУ-ЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ХИЙЖ, МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ


Монгол Улс, БНХАУ-ын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, туршлага солилцох ажлын хүрээнд өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын Хөх хотын Уламжлалт Хятад, Монгол анагаах ухааны эмнэлгийн мэргэжлийн эмч нар Хан-Уул эрүүл мэндийн төвд ажиллалаа.
Энэ үеэр тус эмнэлгийн дараах мэргэжлийн эмч нар иргэдэд үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн байдалд нь үнэлэлт өгч, шаардлагатай зөвлөгөө, зөвлөмж хүргэлээ. Үүнд:
👨⚕️ Бөхэ – Мэс заслын тасгийн эрхлэгч
👨⚕️ Лю Мингрон – Ахмад настны өвчний тасгийн эрхлэгч
👨⚕️ Тэнигэр – Монгол уламжлалт анагаах ухааны зүү, бариа заслын тасгийн тэргүүлэх эмч
👨⚕️ Ду Сяопин – Бариа заслын тасгийн эрхлэгч
Эмч нар иргэдийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлыг сонсож, мэргэжлийн чиглэлийн дагуу үзлэг, оношилгоо хийж, цаашид анхаарах зүйлс болон эрүүл мэндээ хамгаалах талаар зөвлөгөө өгсөн юм.
🤝 Энэхүү үйл ажиллагаа нь иргэдэд мэргэжлийн эмч нарын үзлэг, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэдлэг, туршлага солилцох, Монгол, Хятадын эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
🌿 Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хамтдаа — Мэдлэг, туршлага, хамтын ажиллагаагаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлье!