Маск бол сонголт биш соёл.


😷 АМНЫ ХААЛТ ЗҮҮХ НЬ ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ БУС, БУСДЫГ Ч ХАМГААЛЖ БУЙ СОЁЛ ЮМ!💙

Ханиад, томууны халдвар ихэссэн энэ үед олон нийтийн газар амны хаалтаа тогтмол зүүх нь таны өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг халдвараас хамгаалах энгийн хэрнээ чухал алхам юм.

🤧 Ханиалгаж, найтааж байгаа бол бусдад халдвар тараахаас сэргийлж амны хаалт зүүгээрэй.

🏥 Эмнэлэг, олон нийтийн газар зорчихдоо амны хаалтаа зүүж хэвшээрэй.

❤️ Ахмад настан, бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд болон эрсдэлт бүлгийн хүмүүсээ бодож, бусдын эрүүл мэндэд хүндэтгэлтэй хандаарай.

Амны хаалт зүүх нь айж буй хэрэг биш, бусдыг бодож буй ухамсар юм.

Өөрийгөө хамгаалъя. Өрөөлийг хайрлая. Халдвараас хамтдаа сэргийлье!

💙 АМНЫ ХААЛТ – ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨХ ЖИЖИГ ҮЙЛДЭЛ, БУСДЫГ ХҮНДЭТГЭХ ТОМ СОЁЛ.