
Хан-Уул эрүүл мэндийн төвөөс нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй хүргэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх зорилгоор “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-ийн ажилтан, албан хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд 2026 оны 11 сарын 13-ний өдөр хамрууллаа.
🩺 Тус үзлэгт Хан-Уул эрүүл мэндийн төвийн дотор, мэдрэл, эмэгтэйчүүдийн эмч нар оролцож, ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийн байдлыг үнэлэх, болзошгүй эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өгөх, цаашид авах арга хэмжээний талаар мэргэжлийн зөвлөмж хүргэж ажилласан юм.
💚 Энэхүү хамтын ажиллагаа нь харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжихийн зэрэгцээ тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй хамт олны эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын орчныг бүрдүүлэхэд чиглэж буйгаараа онцлог юм.
🌱 Бидний хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг нь зөвхөн эмнэлгийн орчинд хязгаарлагдах бус, иргэн бүрийн хэрэгцээ, онцлогт нийцүүлэн хүрч үйлчлэх, хэнийг ч орхигдуулахгүй байх эрхэм зорилго билээ.
✨ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨХ ХАМТЫН АЛХАМ БҮР ҮНЭ ЦЭНТЭЙ!
💚 Хүний төлөөх сэтгэл, хүртээмжтэй үйлчилгээ, нийгмийн хариуцлагатай хамтын ажиллагаагаар дамжуулан эрүүл, тэгш оролцоотой нийгмийг хамтдаа бүтээцгээе.
