ХӨДӨЛГӨӨНИЙГ СЭРГЭЭЖ, ИТГЭЛИЙГ ТҮГЭЭЖ, АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛДЭГ ЭРХЭМ МЭРГЭЖИЛТНҮҮДДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🌿


🏥 Хүний эрүүл мэнд, бие даан амьдрах чадвар, хөдөлгөөний эрх чөлөөг сэргээх үйлсэд мэдлэг, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг сэргээн засах мэргэжилтнүүдийнхээ дэлхийн өдрийг тохиолдуулан Хан-Уул эрүүл мэндийн төвийн сэргээн засах тусламж, үйлчилгээний чиглэлээр ажиллаж буй нийт эмч, сувилагч, мэргэжилтэн, ажилтан та бүхэндээ халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

🌸 Энэхүү мэндчилгээндээ хамт олныхоо төлөөлөл болсон мэргэжилтнүүдийнхээ зургийг хүргэж байгаа бөгөөд сэргээн засах тусламж, үйлчилгээний үнэ цэнтэй үйлсэд хувь нэмрээ оруулж буй хүн бүрийнхээ хөдөлмөр, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлье.

Та бүхний минь ажил үйлс өөдрөг, эрч хүч дүүрэн, үйлчлүүлэгч бүрийн инээмсэглэл, ахиц дэвшил бүхэн урам зоригийн тань эх булаг байх болтугай!

💐 ХӨДӨЛГӨӨН БҮРТ ИТГЭЛ, АМЬДРАЛ БҮРТ БОЛОМЖ, ХҮН БҮРТ ЭРҮҮЛ МЭНДИЙГ!