АЖИЛТАН БҮР ХӨТӨЧ – ЭЕЛДЭГ ХАРИЛЦАА, ЭЕРЭГ ХАНДЛАГА, СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ! 🌿

Хан-Уул эрүүл мэндийн төв нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын санаачилсан “Төгс сэтгэл ханамж, тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээ” уриатай, эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлагыг сайжруулах 3 сарын аяны хүрээнд Хан-Уул эрүүл мэндийн төвийн даргын 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар “Ажилтан бүр хөтөч” аяныг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ удаад буюу 2026 оны 11 сарын 16-наас эхлэн Д.Молор-Эрдэнэ эрхлэгчтэй Амбулаторийн тасгийн хамт олон 2 долоо хоногийн хугацаанд аяныг үргэлжлүүлэн зохион байгуулна.
🌷 ЭЕРЭГ ЭХЛЭЛ – ЭРЧ ХҮЧТЭЙ ДОЛОО ХОНОГ!
Амбулаторийн тасгийн хамт олон аяны нээлтийн үйл ажиллагаагаа ажилтан бүрийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжсэн, мэдлэг боловсролоо сорьсон, эрч хүч, инээд хөөрөөр дүүрэн байдлаар зохион байгууллаа.
✨ Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд:
💃 Урлагийн үзүүлбэр, бүжгийн номер – Хамт олны авьяас чадвар, эв нэгдэл, бүтээлч оролцоог харуулсан бүжгийн үзүүлбэрээр нээлтийн үйл ажиллагааг улам өнгөлж, баяр хөөр, эрч хүч нэмлээ.
🧠 “АХА” танин мэдэхүйн тэмцээн – Ажилтнуудын мэдлэг, хурд, сэтгэн бодох чадварыг сорьж, хамт олны дундах өрсөлдөөнт, хөгжилтэй уур амьсгалыг бүрдүүлэв.
💃 Өдөр бүрийн бүжгийн дасгал – Цайны цагийг үр бүтээлтэй, эрч хүчтэй өнгөрүүлж, хөдөлгөөнөөр дамжуулан ажлын байрны эерэг уур амьсгалыг бүрдүүлэхийг зорьж байна.
🎄 Шинэ оны бэлгэдэлт дурсгал – Ирж буй шинэ оноо аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнээр дүүрэн угтахыг бэлгэдсэн гацуурхан болон өрөөний дугаар бүхий түлхүүрийн оосрыг ажилтан бүрд гардууллаа.
🍊 Дархлаагаа дэмжсэн чацарганы жүүс – Шинэ долоо хоногийн эхлэлийг эрч хүч, эрүүл мэндийг бэлгэдсэн чацарганы жүүсээр угтаж, хамт олондоо халуун дулаан сэтгэл, өөдрөг уур амьсгалыг түгээв.
💙 Бидний хувьд “Ажилтан бүр хөтөч” гэдэг нь зөвхөн үйлчлүүлэгчид зам зааж, мэдээлэл өгөхөөс илүү өргөн утгатай. Энэ бол хүн бүрийг хүндэтгэх, бусдыг ойлгож сонсох, эелдэг харилцах, хамтдаа асуудлыг шийдвэрлэх соёлыг байгууллагадаа төлөвшүүлэх чухал алхам юм.
🌱 Нэг эелдэг харилцаа – Нэг зөв чиглүүлэг – Нэг сэтгэл ханамжтай үйлчлүүлэгч.
Амбулаторийн тасгийн хамт олондоо аяны хоёр долоо хоногийн үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье!
💙 ЭЕЛДЭГ ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭЖ, ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТҮГЭЭЖ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БҮРД СЭТГЭЛЭЭРЭЭ ҮЙЛЧИЛЬЕ!