
💚 ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН – ЭРҮҮЛ БИЕ, САРУУЛ УХААНЫ ҮНДЭС!
Хөдөлгөөн бол эрүүл мэнддээ оруулж буй хамгийн энгийн бөгөөд үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тогтмол хөдөлгөөн нь булчингийн хүчийг нэмэгдүүлэх, үе мөчний уян хатан байдлыг хадгалах, бие махбодын үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой.
🩺 Өдөр тутамдаа дараах зөв дадлыг хэвшүүлээрэй.
🚶♀️ Удаан хугацаагаар суухгүй, боломжтой үедээ босож алхах
🤸 Өглөө бүр хөнгөн сунгалтын дасгал хийх
🌱 Алхах, шатаар өгсөх зэрэг энгийн хөдөлгөөнийг өдөр тутамдаа нэмэгдүүлэх
💚 Дасгал хөдөлгөөний ачааллыг өөрийн нас, биеийн онцлогт тохируулах
🩺 Хөдөлгөөн хийх үед өвдөлт, зовиур илэрвэл мэргэжлийн эмч, сувилагчаас зөвлөгөө авах
✨ Багахан хөдөлгөөн ч эрүүл мэндэд томоохон өөрчлөлт авчирна.
💚 Өдөр бүр хөдөлцгөөе, эрүүл амьдралын хэв маягийг хамтдаа бүтээцгээе!
